Youngliving-н амин тосыг гэр бүлийн хүрээнд хэрэглэж үр дүнг нь ихээр мэдэрч дараа нь бөмбөлөг хийж болдог гэдгийг мэдээд өөрийн хүү дээрээ анх хийж байлаа. Хүү маань тухайн үед хөнгөн ханиад хүрсэн байсан юм. Тэгээд ханиадны тостой бөмбөлөг хийгээд 2-3 удаа оруулаад ханиад нь эдгэчихсэн. Дараа нь өөрийн хөтлөдөг инстаграм хаяг дээрээ туршлагаа хуваалцахад ээжүүд захиалга өгье гэж бичээд анх яг 10 хүүхдэд зориулж хийж байсан. Хэрэглэж үзсэн ээжүүд маань сэтгэгдэлээ хуваалцаж үр дүнтэй байгаад нь ихээр урам авч өшөө олон хүүхдэд хүргье гэж бодсоор өнөөдрийг хүртэл тасралтгүй захиалга авсаар маш олон гэр бүл хүүхдүүдэд хүрч ажиллажээ.